Нүүдлийн шувууд вирус тээж ирэх өндөр эрсдэлтэй

Монголд 513 зүйл шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай байдаг. Ер нь дэлхийд есөн нүүдлийн зам байдгаас гурав нь Монгол орныг дайрч өнгөрдөг. Харин Монгол, БНХАУ, БНСУ шувуудын нүүдлийн нэг зам дээр байрладаг ажээ.

Тиймээс /Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын  318003, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 7028 2853 дугаарын утсаар мэдээлэх/-ыг зөвлөж байна.

Судалгаагаар шувуунаас хүнд халддаг 20 гаруй төрлийн өвчин байдгийг тогтоосон. Гэхдээ үхсэн шувуу болгон өвчтэй биш гэдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй.

Гагцхүү анхаарал сэрэмжтэй байж энд тэнд олноор үхсэн шувуудыг оролдохгүй, түргэн мэдээлэх, мэдээллийн дагуу мэргэжилтнүүд лабораторид шинжилж, ард иргэдэд бодит үнэн зөв мэдээллийг эргээд хүргэх тогтолцоог дэлхий даяар шаарддаг.

Зүүн Азийн шувуунууд Дорнодын Буйр нуур, Хэнтийн Улз, Онон голын сав нутгаар олноор ирдэг бөгөөд зусч, өндөглөдөг шувууд нь үлдээд бусад нь Сибирийн ой тайга руу явдаг.

Төвийн бүсээр бол Энэтхэг, Пакистан, Өмнөд Азийн сонин, содон шувууд ихээр дамжин өнгөрдөг. Харин Европын чиглэлийн шувуудын хамгийн зүүн захын тархалт нь Ховд аймаг, Монгол орны баруун хязгаар ажээ.

73164337 2490587694358602 7722140865069580288 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.