Дэлхий даяар нийт 584 сая хүүхэд хөл хорионд ороод байна

Дэлхий дахинаа коронавирусний тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. 

Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, .

Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж байна. Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээн ажиллаж байгааг мөн салбарын яам сайшааж байгаа юм.

Сурагч хүүхдүүдийн хичээл зүтгэл ч мөн сайн байгаа. Хэдийгээр цахим хэлбэрээр хичээл хүргэж байгаа ч Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчдын зүгээс хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг энэ дашрамд анхааруулан зөвлөж байна.

бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авахыг сурагчдадаа сануулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.