ДЭМБ "COVID-19"-ийг цар тахал гэж зарлалаа

Халдвартай хүний тоо 100 мянга давж 100 гаруй оронд бүртгэгдсэн тул пандемик буюу дэлхийг хамарсан цар тахал гэнэ. Энэ шинэ вирусийг одоогоор хянах боломжгуй учраас дэлхийн хаана ч гарч болно. Гэхдээ айдаст автахгүй байхыг сануулжээ.

Томууг бодвол энэ вирусээс яваандаа бүр мөсөн салж болно. Бүрэн устаж болох анхны пандемик евчин. Мөн COVID-19 нийт тохиолдлын 80% орчим зөвхөнн 4 оронд байна гэж ДЭМБ мэдээлжээ. Энэ 7 хоногоос эхлэн коронавирусийн халдвар, тархалтын талаар едер бур биш 7 хоногт 3 удаа/Даваа, Лхагва, Баасан гарагуудад/ мэдээлж байхаар шийджээ.

Ирэх өдрүүд, долоо хоногуудад COVID-19 халдварын шинэ тохиолдол, нас барсан хүмүүс, өртсөн орнуудын тоо улам нэмэгдэнэ гэж тооцоолж байна. 

 

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсны хамгийн эхнийх нь манай эриний 540 онд бүртгэгдэж байжээ. Мэрэгчдээс дамжиж байсан уг тахлаар дэлхийн амын бараг дөрөвний нэг нь буюу 25-50 сая хүн халдварлаж, амиа алдсан байна.

Түүний дараа 14-р зуунд  XIV зуунд “Хар үхэл” нэртэй халдвар гарч Европын хүн амын 30-60% нь нас барсан.

Үүний дараа хэд хэдэн тахал гарч байгаад хамгийн сүүлд буюу 1918-1919 онд буюу Дэлхийн нэгдүгээр дайны сүүл үед "Испани ханиад" буюу Испаниас гаралтай халдвар дэгдэж 550 сая орчим хүн халдварлаж, 5 орчим хувь нь нас барж байжээ.  

AP20071206249051

Эх сурвалж: https://techcrunch.com/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.