Үхрийн ястай мах 7700 төгрөг, хонины ястай махыг 6700 төгрөгөөр худалдан борлуулна
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг өнөөдөр/2020.03.11/-өөс эхлэн худалдаанд гаргаад байна.
Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт худалдаж байна. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай махыг 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулах юм байна.
Энд дарж 279 дэлгүүрийн байршилтай танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.