Үйл ажиллагааг нь зогсоосон үйлчилгээний газруудын жагсаалт
Нийслэлийн Засаг даргын А /333 тоот захирамжийн дагуу дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03.10-03.16-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон.
Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ. Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно" гэлээ.
- Хүнс, эм, эмийн хэрэгсэл, ахуйн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд
- Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд
- Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд
- Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж байна. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэний мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд мэдээлнэ үү.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.