БНХАУ-ын дарга Си Зиньпин Ухань хотод зочлов

БНХАУ-ын дарга Си Зиньпин Ковид-19 коронавирусийн халдварын голомт болоод байсан Хубей мужийн Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр халдвар илэрснээс хойш анх удаа өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцлаа. Хятадад халдварын тохиолдол буурсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19 шинэ тохиолдол илэрсэн байна. .

Си Зиньпин дарга Ухань хотод өөрийн биеэр ирсэн нь түүний Засгийн газар хүнд хэцүү даваагаа давсны илэрхийлэл болж байна хэмээн барууны хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Тэрээр өнөөдөр Уханьд газардахдаа аюулт халдварын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж ирсэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, цэрэг армийнхан, холбоо нийгэмлэгийн ажилтнууд, орон нутгийн албан тушаалтнууд, намын гишүүд төдийгүй өвчтөнүүд, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж буй хотын оршин суугчдад баяр хүргэж, талархал илэрхийлжээ.

Синьхуа агентлагийн дамжуулснаар Си дарга Уханьд газардсан даруй халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Хоушеншан эмнэлэгт ирсэн байна.

Олон улсын ажиглагч шинжээчдийн дүгнэж байгаагаар . Ухань хотод халдварын тархалт оргил үед хүрэхэд эмнэлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний газар хомсодсон тул түр байруудыг нээгээд байсан юм. Тэгвэл эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан түр байруудыг хаасан байна. Халдварлагсдад тусламж үзүүлэх зорилгоор ашиглаж байсан 16 сургууль, цэнгэлдэх хүрээлэнгийн 11-ийг нь чөлөөлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.