Г.Энхтүвшин: Франц иргэн Улаанбаатар хотод ажиллана гэж мэдүүлээд, мэдүүлгээсээ зөрж Дорноговьд ирсэн байна

Халдвар тээсэн франц иргэнийг Дорноговь аймагт тусгаарлаад байгаа юм. Тэгвэл Дорноговь аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар аймгийн Засаг дарга  Г.Энхтүвшин дараах мэдээллийг өгчээ.

-Аймгийн онцгой комисс шөнийн 02:00 цагаас ажиллаж байна. Аймаг руу орох гарах хөдөлгөөнөө өглөөний 06:00 цагаас эхэлж хаасан.  

Улаанбадрах сум нь Дорноговь аймгийн төвөөс 70 км зайд байдаг бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй “Зөөгч овоо”, “Дулаан уул” кэмпүүд дээр 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул, хамгаалалтыг гаргаад байна.  

 Өндөржүүлсэн бэлэн байдлыг сайжруулах үүднээс фитнесс, баар, рестораны үйл ажиллагааг хаасан хугацааг сунгасан. Мөн аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж эхэлсэн.

Тиймээс холбогдох газарт хандаж хариуцлага тооцуулна гэдгээ Дорноговь аймгийн засаг дарга Г.Энхтүвшин мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.