Twitter-ийн ажилтнууд гэрээсээ ажиллана

Олон нийтийн цахим сүлжээний Twitter компанийн ажилтнууд коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд туслахын тулд гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Тэр дундаа Хонконг, Япон, Өмнөд Солонгос дахь салбарын ажилтнуудыг гэрээсээ ажлаа хийх эрх олгосон байна. Үүгээр зогсохгүй дэлхий даяар байдаг 5,000 ажилтнаа бүгдийг нь ажилдаа ирэх хэрэггүй хэмээн зөвлөжээ.

Twitter-ийн хүний нөөцийн хэлтсийн захирал Женнифер Кристи “бид дэлхий даяар тархаад буй Ковид-19 коронавирусийн тархалтыг бага ч болов гэсэн бууруулах зорилготой” хэмээн мэдэгдсэн байна. Тус компани ажилтнуудаа алсын зайнаас буюу гэрээсээ ажлаа хийх боломжийг хөгжүүлэх тухай аль эртнээс ярьж байсан юм. .

 111100151 gettyimages 1060578040

Facebook-ийн Америк дахь салбар Twitter-тэй нэгдсэн бөгөөд Google зэрэг технологийн томоохон компаниуд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдээ хойшлуулах болон цуцлаад байна.

АНУ-д коронавирусийн халдварын 103 тохиолдол илэрч, зургаан хүн нас барсан бол дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 91,000-д хүрч, 3,120 орчим хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.