Цасан шуурга шуурч, огцом хүйтрэхийг анхааруулж байна
Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр өчигдөр оройноос эхлэн цас орж, цасан бүрхүүл тогтоод байна. Харин өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг УСУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
Маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Улаанбаатар хотод өнөөдөр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.