ВИДЕО: Ц.Батцэцэг гурван жил дараалан түрүүллээ

 

Самбо бөхийн уламжлалт XXIV удаагийн Беларусийн ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

87045284 1096904417317973 2264564611107782656 n 01 

Тус тэмцээнд манай улсаас самбо бөхийн дэлхийн хошой аварга МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар тэргүүтэй таван бөх зодоглож дараах амжилтыг үзүүллээ. 

  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд 2019 оны дэлхийн тулааны наадмын аварга, 2019 оны залуучуудын азийн аварга, 2019 оны залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Баасанхүү урамтай сайхан барилдсаар шигшээ барилдаанд Румын улсын бѳх Даниела Чиссийг гарт өчих мэхээр 14 секундэд буулгаснаар алтан медалийн эзэн болсон. 

 

  • Эмэгтэйчүүдийн -68 кг жинд, 2018 оны ази тивийн аварга, 2018 оны азийн наадмын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт "ТЕГ"-ын Эрч спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Батцэцэг түрүүллээ. Тэрээр финалын барилдаанд Украйнын Улиана Клиапкаг ялснаар тус тэмцээнд 3-н жил дараалан түрүүллээ.

87066142 1096867013988380 9184288190943461376 o

    • Эрэгтэйчүүдийн -100 кг жинд барилдсан ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Серик мөнгө медаль хүртлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.