МИАТ-ийн тусгай үүргийн онгоц газардлаа

МИАТ компанийн Г.Баатарцогт даргатай 737-800 онгоцны баг өчигдөр 23,20 цагт БНХАУ-ын Ухань хот руу хөөрч, өнөөдөр орон нутгийн цагаар 10 цаг 18 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.

“Тусгай үүргийн онгоцыг задгай талбай дээр ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын шинжилгээний баг хүлээн авч, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, автобусаар ХӨСҮТ-д тусгаарлана” гэж тус газрын хэвлэлийн ажилтан мэдээллээ.  

Монголын 32 /31 том хүн, нэг хүүхэд/ иргэн болон тэдний авчирсан бүхий л ачаа тээшид халдваргүйтэл, ариутгал хийнэ. Нисэх багийнхныг ч тусгаарлах юм байна.

Тэднийг ХӨСҮТ рүү хөдөлсний дараа МИАТ компанийн ариутгалын баг онгоцыг бас дахин ариутган халдваргүйжүүлж, агаар шүүгчийг шинээр солино гэж мэдэгдлээ.

Хөлгийн ахмад Г.Баатарцог, хоёрдугаар нисгэгч Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир нар болон нийт багийнханд албан үүргээ амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргэе.

83926332 182570286459622 4609846355085492224 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.