СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван өдрийн дотор 29 хүн бэртэж, 2 хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

2020.02.18-22-ны өдрүүдэд ТЦА 960 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14

·         Мөргөлдөх-6

·         Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.02.19-ний өдрийн 15:45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг “Хондлой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км-т/ Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Я-ыг мөргөж амь насыг хохироосон.

2020.02.20-ны өдрийн 23:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу салдаг уулзварт /Сумын төвөөс зүүн тийш 7 км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн цагдаагийн пост мөргөж,  зорчигч 23 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус  

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0,3  хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна.

Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна!!!

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.