LIVE: ОУХМ Б.Баасанхүү алтан медалийн төлөө барилдана

 

Беларусийн Минск хотод зохиогдож буй самбо бѳхийн ерѳнхийлѳгчийн цомын тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 86793538 1095887617419653 5602791086809415680 o 011

Тус тэмцээнд манай улсаас оролцож буй баг бүрэлдэхүүний талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь эмэгтэйчүүдийн : -48кг, -56кг, -64кг, -72кг, +80кг, эрэгтэйчүүдийн : -52кг, -62кг, -74кг, -90кг, +100кг, байлдааны самбо : -57кг, -68кг, -82кг, -100кг жингүүдийн барилдаан, тулаанууд явагдлаа. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд 2019 оны дэлхийн тулааны их наадмын аварга, 2019 оны залуучуудын ази тивийн аварга, 2019 оны залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Баасанхүү эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Румын улсын тамирчин Камерон Сзатмарийг цэвэр, хагас шигшээд Беларусийн Алина Пашчукийг оноогоор цэвэр ялж шигшээд шалгарлаа. Шигшээ барилдаанд Румын улсын бѳх Даниела Чисстэй барилдана. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.