LIVE: ГССҮТ бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс онцгой байдлын хэсэгчилсэн байдалд шилжсэн энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төв бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, эмнэлэгт хандаж байгаа иргэдийг хөтөч нар урьдчилсан байдлаар халууныг хэмжин, гарыг нь ариутган үүний дараа эмнэлгийн үйлчилгээ авах зохицуулалтыг хийж ажиллаж байна.

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ГССҮТ эмнэлзүйн 3 баг бэлдсэн

157B0027 livetv

ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг “Манай эмнэлгийн хувьд 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг тул өдөрт дунджаар 250-300 өвчтөн хандахаас гадна тэдний ар гэрийнхэн гээд 1000 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Иймээс ч манай эмнэлэг ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн заавар зөвлөмжийн дагуу .

157B9982 livetv

157B0068 livetv

Коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул шууд тусгаарлах өрөөндөө оруулж, ДЭМБ-аас өгсөн асуумжийг асуун ХӨСҮТ-руу яаралтай мэдэгдэн хүргүүлсэн байгаа. Тухайн иргэний шинжилгээний сөрөг гарсан байгаа” хэмээв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тус эмнэлгийн хувьд бэлэн байдлын зэргийг бүрэн хангаж, заавар, зөвлөгөө, зөвлөмжийг хаалга, хана, зарлалын самбар бүрдээ байршуулж, иргэдэд гарын авлага хүртэл бэлдэн тарааж байлаа. 

157B0040 livetv

157B9983 livetv

ГССҮТ-д бэртэж гэмтсэний улмаас өвчиндөө халуурах зовуурлах шинж тэмдэгтэй хүмүүс ханддаг тул, эмнэлгийг бүх тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангасан тусгаарлах өрөөтэй танилцлаа.

ГССҮТ-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгай бэлдсэн өрөөнд оруулж, тусгаарлана

157B0037 livetv

ГССҮТ-ийн Яаралтай тусламж хариуцсан ахлах сувилагч У.Уранчимэг “Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгээр дамжихгүйгээр шууд тусгаарлах өрөөнд оруулах байгаа. .

157B0048 livetv

157B0043 livetv

157B0053 livetv

Тухайн тусгаарлах өрөөний онцлог нь дотроо өвчтөн амрах ор, ариун цэврийн өрөөтэй бөгөөд ариутгах хэрэгсэл зэргийг бэлджээ. Бэртэж гэмтсэн иргэнээс .

157B0068 livetv1

157B0065 livetv

Эмч, сувилагч нар өдөр бүр тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэл өмсөн хэрхэн ажиллах заавар зөвлөгөөний дагуу ажиллах дадлага сургуулилалт хийдэг ажээ.

Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа сайн байгааг ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгч сайшааж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад .

157B0093 livetv1

157B0102 livetv

157B0057 livetv

157B0067 livetv

157B9981 livetv1

157B0061 livetv

157B9983 livetv1

157B0074 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.