Цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, маргааш зүүн аймгуудын нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, цас орж, цасан шуурга шуурна.

Цас ихээр орсны улмаас зам, даваа цасанд дарагдах, боогдох, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул иргэд, тээвэрчид, хол замд гарч буй жолооч нар аюулгүй байдлын бэлэн байдлаа хангаж замд гарах, цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг тогтмол хэрэглэж, өөрийн болон ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.