Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-ийн үнэмлэх 17 алдаатай байжээ

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр 51 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн төгсөгчиддөө олгосон “Мэргэжлийн боловсролын үнэмлэх” гэгчийг та бүхэн харж байна.

Уг үнэмлэхний монгол бичгээр бичсэн хэсэгт 17 алдаа байгаа нь тус сургуулийн удирдлага, багш нарынх нь мэргэжил, боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна.

zurag

Тус коллежийн захирлаар 2015-2019 оны хооронд ажилласан Б.Даваажав гэдэг хүн дөрвөн жилийн хугацаанд 122 багш ажилтныг ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө туслах байсан хүнээс эхлээд янз бүрийн шахааны хүмүүсийг Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежид ажилд авснаас үүдэн боловсон хүчний бодлого алдагдсан хэмээн тус сургуулийн багш хэлж байна.

Тухайлбал, өнгөрсөн өвөл төгсөгчиддөө өгсөн үнэмлэхүүдээс нь:

1.       Улсын шалгалтын дүн огт байхгүй бөгөөд бичигдээгүй. 

2.       Голч дүн буруу бодогдсон 

3.       Нийт багц цаг бичигдээгүй 

4.       Бүртгэлийн дугаар бичигдээгүй 

5.       Судалсан хичээлийн кредит дутуу бичигдсэн 

6.       Мэргэжлийн түвшин бичигдээгүй 

7.       Үйлдвэрлэлийн дадлага кредит бичигдээгүй 

8.       Төгсөлтийн өмнөх дадлагын кредит бичигдээгүй зэрэг алдаатай 34 үнэмлэх гарсан болох нь тогтоогджээ.

Төгсөгчдийн мэргэжлийн үнэмлэхэд энэ мэтчилэн санаатай болон санамсаргүйгээр алдаа гарган бичсэнээр тухайн үнэмлэх хууль бус, хуурамч хэмээн тооцогддог байна.

Та бүхний олгосон мэргэжлийн үнэмлэх ийм алдаатай байна шүү дээ хэмээн тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй  Д.Очирбат, сургалтын менежер П.Болорчимэг нарт хэлэхэд “Энэ бол ноцтой алдаа биш” хэмээн сурагчдынхаа амыг тагласан хэмээн эх сурвалж хэллээ.

lal

Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Очирбат

86976243 195553198225342 294476121888522240 n

Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн сургалтын менежер П.Болорчимэг

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.