“Ойгон нуурт” нэг дор 143 үхэр унаж хорогджээ

Завхан аймгийн Түдэвтэй  сумын Ойгон багийн “Ойгон нуурт”  өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газры алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

85185408 499914877273580 4013724187393785856 n (1)

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

84658486 2588043504854362 1655221155394486272 n (1)

Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан  “Ажлын хэсэг”  нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг  20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

86236499 631205760757021 3719860025330499584 n1 (1)

Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн, 40 мурт 3 м гүн нүх ухаж булж устгасан байна. Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбай бүхий 0.2060 км3 ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний төвшин 1664.2 м юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

85242435 881382365633209 2798568555128291328 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.