СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-19

Нийтийн бүжгийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн бүжгийн сургалт, үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуй нэгжүүдэд зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээг авах юм байна.

Засгийн газраас шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болоод байгаа билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.