СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-18

Хяналтын камераар нус, цэрээ хаясан тохиолдлыг илрүүлж, хариуцлага тооцно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

НМХГ, ЦЕГ, НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-аас Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 31 аж ахуй нэгжээр дамжуулан хийж байгааг дуулгав. 

. Гудамж талбайд бие зассан болон нус, цэрээ хаясан, хог хаягдлаа ил хаясан гэх зөрчлийн 85 хувийг хог хаягдлаа ил задгай хаясан тохиолдол эзэлж байна.

Ялангуяа тамхины ишээ гудамж талбайд хаях зөрчлүүд илэрч байгаа. . Уг зөрчлүүдийг цагдаагийн байгууллага хяналтын камераар хяналт тавин ажиллаж байгаа. Олон нийтийн газар нус, цэрээ хаяж байгаа иргэдийг ойролцоо байх аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерт хяналт тавьж ажилласан. 

Цахим орчноор тархаж буй сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх мэдээлэл худал учраас иргэдэд мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн салбарынхан ч асууж лавлаж, баримт нотолгоотой мэдээллийг оруулахыг албаны хүмүүсээс хэлж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд 50 метр хүртэлх орчныг цэвэрлэх ёстой. Аж ахуйн нэгжүүд энэ үүргээ биелүүлэхгүй, бохир заваан байгаа тохиолдлыг НМХГ-д хандах хэрэгтэй гэлээ.

. Мөн өчигдрөөс /2020.02.17/ өдрөөс эхлэн нийслэл хот руу нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж оруулах ажлыг эрчимжүүлж цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа гэх 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.