В, С вирус тоолох эрхтэй 28 лабораторид шалгалт хийж эхэллээ

Манай сонин “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирус тоолохоор ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан 28 лабораторийн 15 нь шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, оношлуур ашиглан мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан зэргийг илчилсэн. Энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” буюу лабораториудын мөнгө угаалт” цуврал нийтлэл бичиж, ЭМЯ, МХЕГ, лабораториуд, өвчтөний төлөөлөл оролцсон редакцын хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Манай сонин “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирус тоолохоор ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан 28 лабораторийн 15 нь шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, оношлуур ашиглан мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан зэргийг илчилсэн.

Тэгвэл манай нийтлэлийн үр дүн эхнээсээ гарч, . Үүнтэй холбоотойгоор элэгний В, С вирус тоолох шинжилгээ хийж байгаа лабораториудын шинжилгээний хариу найдвартай байгаа эсэх, чанарын баталгаатай буй талаар тодруулга хийж, баталгаа хийх шаардлагатай байна. Иймд шаардлагатай мэдээлэл, баримт материалыг хавсралтын дагуу гарган 2020 оны хоёрдугаар сарын 20-ны дотор ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газарт ирүүлнэ үү” хэмээжээ.

Ажлын хэсэгт ирүүлэх баримт, материалын жагсаалтад 2015 оноос хойш ХӨСҮТ-өөс зохион байгуулсан гепатитийн В, С вирусийн нуклейн хүчлийн тоон хэмжээ тодорхойлох Үндэсний чанарын гадаад үнэлгээ, Австралийн үндэсний лавлагаа лаборатори (NRL)-ийн үнэлгээ, олон улсын бусад чанарын үнэлгээнд оролцсон мэдээлэл болон чанарын гадаад үнэлгээнд хангалтгүй дүн авсан тохиолдолд засах, сайжруулах арга хэмжээ авсан тухай тайланг хавсаргах аж. 

Э.Эрдэнэцэцэг

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.