Ш.Мөрфи аваргын цомыг өргөлөө

 

86457087 10156692538262062 932128913935564800 o 011

Нийт 128 тамирчин оролцсон "Welsh Open" тэмцээн долоо хоногийн турш үргэлжлэн явагдаж өнгөрсөн шөнө аваргаа тодрууллаа. 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний онцлог нь шинэ аваргаа угтан авлаа. 28 жилийн түүхэнд 14 тамирчин "Welsh Open" тэмцээнд түрүүлсэн байдаг ба хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн Шотландын Жон Хиггинс аварга тэргүүлдэг бол түүний дараа дөрвөн удаа түрүүлж нэг удаа үзүүрлэсэн Ронни О Сулливан бичигддэг байна. Харин энэ удаад шигшээ тоглолтод тунан үлдээд байсан Кайрин Вилсон болон Шаун Мөрфи нар урьд өмнө нь "Welsh Open" тэмцээнд түрүүлж байгаагүй ч хэн хэн нь нэг, нэг удаа үзүүрлэж байсан юм.

86625244 10156691533437062 3554522695175503872 o

Тоглолт эхнээсээ Шаун Мөрфигийн тэргүүлэл дор өрнөж 9:1 харьцаагаар Кайрен Вилсоныг хожин аваргын цомыг өргөлөө. Кайрен Вилсон хэдийгээр түрүүлж чадаагүй ч энэ удаагийн "Welsh Open" тэмцээнд хамгийн өндөр оноо буюу 147 оноог ганцаараа авсан юм. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

86457087 10156692538262062 932128913935564800 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.