Гудамж талбайд нус, цэрээ хаясан 200 иргэнийг торгожээ
Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэний торгохоор тогтсон. Нэг талаар коронавирусийн тархалтаас шалтгаалан онцгой дэглэм тогтоосонтой, нөгөө талаар хөрс орчны бохирдолтой холбоотойгоор ийм захирамж гаргасан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 200 орчим иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 10000 төгрөгөөр торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу, хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.