"Welsh Open" тэмцээнд шинэ аварга төрөхөөр боллоо

 

86694996 10156689924952062 3075948997781749760 o 01 

28 жилийн түүхэнд 14 тамирчин "Welsh Open" тэмцээнд түрүүлсэн байдаг ба хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн Шотландын Жон Хиггинс аварга энэ удаад шөвгийн 8-ийн тоглолтод хожигдсон. Харин түүний дараа дөрвөн удаа түрүүлж нэг удаа үзүүрлэсэн Ронни О Сулливан урьд шөнө хагас шигшээд Кайрен Вилсонд хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Кайрен Вилсон 6:5 Ронни О Сулливан

86716743 10156688044602062 7557959628441518080 o

Тоглолтын эхэнд Ронни тоглолтын санаачлагыг гартаа авч тэргүүлж байсан ч завсарлагааны дараа Кайрен Вилсон хүчтэй эргэн ирэлт хийж 6:5 харьцаагаар домогт аваргыг буулган авлаа. Кайрен Вилсон хамгийн сүүлд буюу ердөө нэг л удаа Ронни аваргыг хожиж байсан нь одоогоос дөрвөн жилийн өмнө Ирландын нээлттэй тэмцээн байлаа. 

Шаун Мөрфи 6:5 Ян Бинтао

86738735 10156688977987062 7822688192657620992 o

Хагас шигшээ нөгөө учраа болох 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи БНХАУ-ын өсөж буй залуу тамирчин Ян Бинтаотай мөн л ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж Шаун Мөрфи туршлага заан 6:5 харьцаагаар хожин шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. Тэд карьерийнхээ туршид зургаа дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд Шаун Мөрфи дөрөв дэх удаагаа Ян Бинтаог хожлоо.  

Ийнхүү финалын тоглолтод өнөө орой Кайрен Вилсон болон Шаун Мөрфи нар тоглоно. Хэн нь түрүүлсэн бай "Welsh Open" тэмцээнд анх удаа түрүүлж буй шинэ аварга болох юм. Манай сайт уламжлал ёсоор шигшээ тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.