LIVE: С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгийн талаар АН-ын холбогдох газрууд мэдээлэл авна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас иргэншил хүссэн эсэх талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Ч.Сайханбилэгийн талаар дам сураг л сонссон. Ямар нэг байдлаар холбоо харилцаа байхгүй байгаа болохоор албан ёсны баттай мэдээллийг аваагүй байна. Ардчилсан намын холбогдох газрууд мэдээлэл авах байх тэрний дараа энэ мэдээлэл тодорхой болох байх. Ер нь бол нам хувь хүний асуудалд төдийлөн оролцоод байдаггүй.
З.Энхболд АН-ын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан үргэлжлүүлээд ажиллана.
Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат казино тоглосон эсэх нь нотлогдоогүй байна. Би хамт яваагүй болохоор өөрийнх нь өгсөн тайлбарын дагуу л явж байна. Үнэхээр тоглосон нь нотлогдсон тохиолдолд тайлбараа өөрөө өгөх байх. Тэрний дараа л асуудал яригдана
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.