LIVE: Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг ЗГ-аас гаргалаа

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хурлаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн карантинийг дахин 3 долоо хоногоор сунгах эсэх асуудал болоод өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцлээ.

Ингээд Засгийн газраас дараах шийдвэрийг гаргав: 
.
Түүнчлэн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр гамшгийн бэлэн байдалд байх, гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүргэх, гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь цаг тухай бүрд нь мэдээлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.