Австралийн 113 төрлийн амьтанд яаралтай тусламж шаардлагатай

Австрали улсад өргөн хүрээтэй ассан ойн түймрийн дараа 113 төрөл зүйлийн ан амьтдад нэн яаралтай тусламж шаардлагатай болохыг эрх баригчид тогтоожээ. Хэдийгээр ойн түймэр гүйцэд унтраагүй байгаа боловч эдгээр нэн яаралтай тусламж хэрэгтэй ан амьтдын ихэнх төрөл зүйлийн тоо толгой нь багадаа 30 хувиар буурсан гэдгийг мэдэгдсэн байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэдгээр тусламж шаардлагатай ан амьтдын төрөлд уутат баавгай, имж, шувуу, загас, мэлхийний зүйлүүд багтжээ. Урьд өмнө хийсэн судалгаагаар тус тивийн зүүн болон өмнөд нутгаар ассан ойн түймэрт тэрбум гаруй ан амьтан устсан гэж мэдэгдсэн бол энэ удаад Засгийн газрын зэрлэг ан амьтдыг хамгаалах газраас төрөл зүйлийг нь ангилан нарийвчлан судалсан байна.

Нэн ялангуяа . Уутат баавгай коала, утаат хулгана их хэмжээгээр устсан төрөл зүйлд багтсан учир эдгээр амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, дахин сэргээхэд нэн даруй туслах шаардлагатай гэж үзсэн байна.

 110514827 2smx6pcx 1387404261

 110867397 eqeo9mwvaaay0gk

Тус улсын Хүрээлэн буй орчны сайд Сюзан Лэйн хэлснээр Засгийн газрын мэргэжилтнүүд дараагийн удаад ургамал болоод сээр нуруутан амьтдын төрөл зүйл түймэрт хэрхэн устсаныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Сарын өмнө . Энэ мөнгийг амьтдыг эмчлэх, хүнс тэжээлээр хангах, гэмтэж шархадсан амьтдыг хянах хөтөлбөрт зарцуулна.

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.