LIVE: ЖДҮХС-аас авсан зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж жагслаа

Иргэн Х.Алтанхуяг гэх эрхэм ЖДҮХС-аас авсан төрийн эрхмүүдийг эсэргүүцэж "Иргэдийн нэхэх эрх" ТББ-ыг байгуулж, энэ асуудлыг зүгээр орхихгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр, жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан

Хоёрдугаарт, ЖДҮХС-ийнхан зээлээ тушаагаагүй УИХ-ын албан тушаалтнуудыг албан ёсоор зарлахыг шаардаж байна. Өнөөдрийн байдлаар яг хэн хэдэн төгрөг төлсөн гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдээллийг хүсэж байна. . Та нар бол энэ мөнгийг тушаах үүрэг, ёс зүйтэй. Гэхдээ хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хяналт тавьж ажиллахыг хүсэж байна. 

Гуравдугаарт, ЖДҮХС-аас авсан зээлийг ямар нэгэн байдлаар тушаахгүй хэмээн булдах гэж оролдвол бид нар шүдний өвчин шиг байна. Бид нар ясаа цайтал үзнэ. Бид нар уг сангаас зээл авсан УИХ-ын гишүүд зээлээ төлөөгүй бол тойргоор нь явж, энэ асуудлыг ард иргэдэд танилцуулах болно хэмээв. 

Тухайн иргэний хувьд ямар нэгэн байдлаар жижиг дунд бизнес эрхэлдэггүй бөгөөд зээл авсан эрхмүүдийг зүгээр өнгөрөөч байгааг тэвчихгүйн тулд өнөөдөр олон нийтэд мэдээлэл хүргэсэн гэдгээ дурдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.