ВИДЕО: Манай бөхчүүд аваргын төлөө хоорондоо хүч үзлээ

84358915 3015586615132805 7763007105228865536 n 01 

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Алтан медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Эмэгтэйчүүдийн -59 кг жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж аварга болсон Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -62 кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн нар өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар аваргын төлөө хоорондоо туллаа. Тэдний бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

Х.Болортуяа хэсгийн аваргын төлөө Казахстаны Аяулым Кассымоваг ялж цааш барилдахаар болсон юм. 

Ө.Пүрэвсүрэн хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Сан Ксиняныг 10:5 харьцаагаар ялж цааш барилдах эрхтэй болсон юм. 

ОУХМ Х.Болортуяа хагас шигшээд БНХАУ-ЫН Бао Линлинийг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Харин Ө.Пүрэвсайхан хагас шигшээд ОХУ-ын Алжела Титенког цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. 

Алтан медалийн төлөөх барилдаанд “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж анхны медаль, түрүүгээ хүртэв. Үзүүрлэсэн Ө.Пүрэвсүрэнгийн хувьд мөн анхны медаль нь.

83736636 3015586591799474 5500482723845767168 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.