LIVE: "Иван Ярыгин-Алтан гранпри" манай 3 бөх Алтын төлөө барилдана
Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээний гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний хоёр дахь өдрөөс эхний медальтнууд тодорч эхэлсэн ба манай улсаас эмэгтэйчүүдийн -50 кг жинд Ц.Намуунцэцэг, -59 кг жинд Б.Шоовдор нар алтан медаль хүртлээ.
Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн -53 кг жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, -62 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн түүнчлэн -57 кг жинд ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -65 кг жинд Б.Нямдорж, -79 кг жинд Д.Батзул, эмэгтэйчүүдийн -53 кг жинд ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, -57 кг жинд Б.Хонгорзул нар дагаж барилдана.
Нэгдүгээр сарын 25-ны өдөр
- 12.00-19.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
- 12.00-19.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг
- 19.00-21.00 – Финал: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг
- 21.00-21.30 – Шагнал гардуулах ёслол
А ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
В ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
С ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Бөхчүүдийн дэвжээнд гарах дараалал:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.