ВИДЕО: Ц.Намуунцэцэг чөлөөт бөхийн Алтан гран пригийн аварга боллоо

 

Чөлөөт бөхийн 31 дэх удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн

83397775 3013163572041776 2370889382673514496 o 01 01

Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас Монгол улсын тамирчдын 15 дахь алтан медалийг хүртэж байгаа нь энэ юм. Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.

83397775 3013163572041776 2370889382673514496 o

Алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Манай бөх түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнээс даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.

83421378 2681536778568127 5565523531027972096 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.