Австралид гал унтрааж байсан онгоц осолдож АНУ-ын иргэд амиа алджээ

Австрали улсад ойн түймэр унтраахаар ус асгаж байсан нисэх онгоц осолдож, дотор нь байсан Америкийн гурван гал сөнөөгч амиа алдсан гэдгийг албаны эх сурвалж баталжээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагт 13:30 минутад Шинэ Өмнөд Уэльсийн өмнөд нутагт түймрийн бүсэд усаар шүршиж байсан .

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй. Мужийн захирагчийн хэлснээр онгоц нийслэл Канберра хотоос урагшаа хоёр цаг яваад хүрэх Цаст уулсын дунд осолджээ. Амь насаа алдсан гал сөнөөгчид, нисгэгчдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. .

Тэдгээр гал сөнөөгчид гэрээгээр Шинэ Өмнөд Уэльсийн орон нутгийн гал унтраах ангид түймрийн улиралд туслан ажиллаж байжээ. Тус мужид 80 гаруй ойн түймэр асч байна.

 Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.