Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ

Нигери гаралтай Их Британийн мэргэжлийн боксын спортын тамирчин Энтони Жошуа Лондонд айлчилж буй Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухарийн өмнө элгээрээ газар хэвтэж буй зураг цахим орчинд тархжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн өмнө дээд зэргээр хүндлэл үзүүлж буй үйлдэл гэдгийг тэрээр тайлбарласан байна.

Цахим орчинд шүүмжлэгчид боскчин Жошуаг Нигерийн залуусын өмнө үлгэр дуурайлгүй үйлдэл гаргалаа хэмээн буруутгажээ. Харин тэрбээр энэ бол улс төрийн холбогдолгүй үйлдэл бөгөөд бидний ахмадуудаа хүндлэх соёл хэмээн Инстгарам хуудсандаа бичсэн байна. Сошиал орчны зарим хэрэглэгчид мэргэжлийн боксын спортын тамирчны угсаа гарал, ахмад настандаа үзүүлж буй хүндлэлийг ойлгож байна хэмээжээ.

Энэ сарын 20-ны өдөр болсон Их Британи-Африкийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний анхны уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Бухари Лондон хотноо зочилсон байна.

 110579035 934c07ac 777a 4df2 8c05 b4fb8261103d

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.