СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-23

Агаарын бохирдлыг бууруулахад 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсын хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнг танилцуулсан.

Төсөл хөтөлбөрүүдээс түүвэрлэн шалгахад нийт 72 зөрчил илрүүлжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсын хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч хэрэглэсэн байна.

Агаарын бохирдлыг бууруулах эрхзүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгууллат уялдаа холбоогүй, хэрэгжүүлэгч болон хяналт тавих байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд хангалттай хяналт тавиагүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр ажиллаж, арга хэмжээ аваагүй байна гэж аудитын тайланд дурдав.

Нийт зарцуулсан хөрөнгийн бүтцийг авч үзвэл , 14 хувийг нам даралтын зууханд шинэчлэл хийхэд, 10.9 сайжруулсан түлш болон агуулахад гэх зэргээр зарцуулжээ.

Цэвэр агаар сан (ЦАС) татан буугдсантай холбоотойгоор АББҮХ-ны тогтоол болон БОАЖС-ын тушаал зэрэг эрх зүйн шийдвэр болон архивын баримт материал бүрэн бус, тус сангаас зарцуулсан хөрөнгө, ТАХ-ний үр дүн, үр нөлөөний талаар хяналт хийж, үр дүнг үнэлж байсан эсэх талаар баримт материал олдоогүйгээс .

Салбар хариуцсан яам, агентлаг, газрын бүтэц, зохион байгуулалт болон тухайн үед ажил үүргийг хариуцаж байсан удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд өөрчлөгдсөн, НАББГ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн судалгааг зөвхөн 2015 оны байдлаар өгсөн, өмнөх жилүүдийн судалгааг гаргаж ирүүлээгүй зэрэг нь аудитыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхэд хүндрэлтэй байжээ.

Үндэсний аудитын газраас албан ёсоор шаардсан болон аудитын явцад шалгагдагч болон холбоотой талуудаас хүссэн гүйцэтгэлийн зарим мэдээлэл, тайлбар иж бүрэн бус, дүн шинжилгээ хийх боломжгүй, аудитын стандартын дагуу баримтат нотолгоо болгох үндэслэл, баталгаа сул, гүйцэтгэлийн мэдээллийн чанар хангалтгүй байсан байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.