Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ

Хүний заяаг олж мэндлэхдээ эхийн хэвлийд ганцаараа биш, хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ бүрэлдэнэ гэдэг ховор тохиох аз завшаан билээ. Шри Ланкын эрх баригчид ийм азтай хувь тохиолоор хорвоод мэндэлсэн ихрүүдийг нэг дор цуглуулж дэлхийн дээд амжилт эвдэхээр төлөвлөсөн байна. Гэвч урьдчилан тооцож байснаас хэт олон хүн цугласан тул оролдлого бүтэлгүйтжээ.

 110581574 059288306 1

. Харин Шри Ланкын ихрүүд нэртэй арга хэмжээг нийслэл Коломбо хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаар уг амжилтыг эвдэж Геннисийн номонд бичигдэхийг оролдсон байна.

 110581342 059291544 1

Даваа гарагт зохион байгуулсан арга хэмжээн дээр тооцож байснаас хэт олон ихэр ирж, урт дараалал үүсгэн бүртгэлийн ажилтнууд ачаалалд дарагдсан байна. Зохион байгуулагчид 5,000 хоёр ихэр цугларна гэж тооцсон ч арга хэмжээнд бүртгүүлэхээр 14,000 ихэр иржээ. Бүртгэлд багтахын тулд тэд хамгийн багадаа таван минутын хугацаа зарцуулж бичиг баримтаа бүртгүүлж, зургаа авахуулах шаардлагатай болсон байна.

 110581566 059288780 1

Дараагийн удаа зохион байгуулагчид илүү өргөн хүрээтэйгээр уг арга хэмжээг дахин зохион байгуулж Геннисийн амжилт эвдэхдээ итгэлтэй байгаа гэжээ.

 110581568 059291531 1

 110581572 059288329 1

 110581946 059288137 1

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.