АНУ-ын H2 ангиллын виз авах хугацааг 2021 он хүртэл сунгалаа

АНУ Монгол Улсын иргэдийг  тус улсад  түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх  Н2 ангиллын визийн  хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар албан ёсоор мэдээлэв.

Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэв.

2018 онд манай улсын 3 иргэн,  2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлжээ.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны албан ёсны мэдээний дэлгэрэнгүйг https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs-1 цахим хаягаар орж үзнэ үү. 

Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.