LIVE: З.Энхболд: Казино тоглосон гишүүд хариуцлага хүлээх ёстой

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-УИХ-ын гишүүн бол албан хаагч. Казино тоглосон УИХ-ын гишүүдэд Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр хариуцлага хүлээлгэх нь үү гэдгийг харцгаая. Төрийн албан хаагчаар бодоход эд нар ажлаасаа халагдах ёстой шүү дээ. УИХ-ын гишүүд казиног судлах шаардлагагүй. Мэддэг хүмүүс нь хууль бичээд өгчихнө. 

-Нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг сэргээсэн талаар? 

-АТГ-аас ШЕЗ рүү бичиг явуулаад, 17 шүүгчээс 6-7-гийн хэрэг нь нотлогдохгүй байгаа учир түдгэлзүүлэхээ болиулж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Өмнө нь З.Дашдаваа дарга "Түдгэлзүүлэх хэрэгтэй байна" гээд баахан бичлэг үзүүлээд байсан шүү дээ. ШЕЗ-өөс бичиг ирж, түдгэлзүүлье гэвэл түдгэлзүүлнэ, эрхийг нь сэргээе гэвэл сэргээнэ. Ийм л юм. 

-Та сонгуульд нэр дэвших үү? 

-Дэвшинэ. АН-ын сонгуулийн штабыг удирдах эсэхийг одоогоор хэлэхэд эрт байна. АН-д хэн, хэн хандив өгсөн мэдээллийг авч болно. Нэр дэвшигчдээс хандив авахгүй гэсэн МАН-ыг шалгах ёстой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.