Африкийн хамгийн баян эмэгтэйн улсаа зарж хөлжсөн баримтыг дэлгэлээ

Изабель дос Сантос бол Анголын гүнж нэрээрээ алдартай Африк тивийн хамгийн чинээлэг буюу хоёр тэрбум ам.долларын эзэнт гүрнийг байгуулсан, экс Ерөнхийлөгчийн охин юм. Гэвч тэр гэр бүлийн хамт, нэр нөлөөгөө ашиглан, улсын хөрөнгийг завшсанаар хэрхэн эзэнт гүрнээ байгуулсныг The Guardian, The BBC, The New York Times, Portugal’s Expresso зэрэг 20 гаруй орны эрэн сурвалжлах сэтгүүлчдийг баг дэлхийн нийтэд дэлгэн харуулжээ.

Түүний эцэг 77 настай Хосе Эдуардо дос Сантос нь 1979-2017 оны хооронд Ангол улсын Ерөнхийлөгчөөр ажилласан ба энэ хугацаанд Изабель эцгийнхээ эрх мэдлийг ашиглан үл хөдлөх хөрөнгө, газар, газрын тос, очир эрдэнэ, цахилгаан холбооны салбараар дамжуулж Африкийн өмнөд нутгийн байгалийн баялаг нөөцтэй Ангол улсыг цөлмөсөн хэмээн баримтад дурдсан байна.

Изабелийн нөхөр Синдика Доколо нь мөн бизнес эрхлэгч ба эхнэртэйгээ хамт үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн сэжиг бүхий гэрээ, тохиролцоо байгуулсныг мөн баримтаар дэлгэжээ. . Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн дэлгэсэн баримтын хариуд тэрээр энэ бүгд худал, хуурмаг ба Анголын Засгийн газрын зохион байгуулсан улс төрийн сэдэвтэй гүтгэлэг хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

 110552635 red carpet976

Ангол улсад түүнийг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ба гурван долоо хоногийн өмнө хөрөнгийг нь царцаасан тул Их Британийн нийслэл Лондон хотод амьдарч, үнэ өртөг ихтэй тансаг үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэг байна. ВВС Панорама суваг тэрбумтан эмэгтэйн бизнесийн эзэнт гүрний талаарх 700,000 гаруй баримтыг нийтэлжээ. Ихэнх баримтыг Африк дахь мэдээлэл дамжуулагчдыг хамгаалах платформ болон Олон улсын эрэн сурвалжлах консорциумын хамт бүрдүүлсэн байна. Мөн олон улсын 37 хэвлэл мэдээллийн байгууллага хамтарчээ.

 110565707 gfx1redact 02

 110565710 gfx2redact

Изабель дос Сантос нь хууль бус замаар Ангол, Португаль улсуудад газрын тос, гар утасны компаниудын хувьцаа эзэмшигч болжээ. Долоон сар гаруй хугацаанд үргэлжилсэн мөрдлөг шалгалтаар гар утасны дуудлага, зурвас, санхүүгийн баримт зэргийг хөөж 400 орчим компани холбогдож тогтоосон байна. Тэрээр урлагийн бүтээл цуглуулагч, бизнес эрхлэгч нөхөртэйгээ хамт эзэмшдэг хамгийн том хөрөнгө нь Анголын төрийн мэдлийн газрын тосны Сонангол компани юм. Энэ мэтчилэн согтууруулах ундаа, өөртөө үйлчлэх сүлжээ дэлгүүрүүд, банк, телевиз зэрэг олон салбарт будлиантай баримтууд байгааг дэлгэжээ.

methode%2Ftimes%2Fprod%2Fweb%2Fbin%2F1afed894 bd21 11e9 a4f3 ef0e7047cb9e

гэтэл Африкийн хамгийн баян эмэгтэйн төрөлх улс Анголд өнөөдөр иргэдийн 30 хувь нь нэн ядуу буюу хоногт хоёр доллараас бага зардлаар амь зууж байна.

 110559479 angolanpoverty1 

Эх сурвалж: The BBC, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.