Парагвайн шоронгоос 75 хоригдол хэрхэн оргосон бэ?

 Латин Америкийн Парагвай улсын Бразилтай хиллэдэг бүс нутагт байдаг хорих газраас 75 хоригдол нэг дор оргосон хэрэг гарчээ. . Тэд бүхэл бүтэн блокоос хоригдлууд зугтаж байгааг харуулууд мэдээгүй өнгөрөх учиргүй гэж мэдэгджээ. 

Парагвайн Педро Хуан Кабаллеро хотод байдаг хорих газарт ням гарагт шалгалт хийх үеэр цагдаа нар Бразилийн хамгийн том зохион байгуулалттай гэмт бүлгийнхнийг хорьж байсан блок тэр чигтээ хоосон байгааг илрүүлжээ. Тэдний нэг хонгилоор зугтах гэж байхад үйлдэл дээр нь баривчилж амжсан байна. 

 110569141 bd3f0f2e 09bc 4cbc a106 be2f0aa53464 

. Тэдний хоригдож байсан блокийн нэг өрөөнөөс 200 гаруй ууталсан элс олжээ. Тэд хорих газраас оргохоор хонгил ухаж бэлдсэн нь илэрсэн ч 75-уулаа энэ хонгилоор оргосон байх боломжгүй гэж үзэж байна. 

 110569142 7a04bc41 c109 4b92 90a7 7ac0731903f9 

Албаныхан тэднийг оргон зайлахад тус хорих газрын ажилтнууд тусалсан гэж сэрдэж байгаа юм. Хоригдлуудын зарим нь хонгилоор зугтсан байж болох ч зарим нь шоронгийн хуяг харуулуудын тусламжтай төв хаалгаар гарч явсан гэж үзжээ.

РРС нь Бразилийн ихийн их хот Сан Паулод төвтэй, 30,000 гишүүнтэй гэмт хэргийн бүлэглэл юм. Хууль бус хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг наймаалдаг ба хөрш Парагвай, Боливи, Колумб улсуудад аалзны тор мэт сүлжээ нь тарсан байна. 

 110569148 4dee1c25 05f8 4d9a ad81 99b0ea9a6117 

Парагвай улсын Дотоод хэргийн сайд Эуклидес Акеведо хорих газрын ажилтнууд хоригдлуудыг оргоход  тусалсан гэдэг нь гарцаагүй гэж мэдэгджээ. Хорих газрын захирлыг эзгүй хойгуур оргодлууд зугтсан байгаагаас харахад тэд урьдчилан төлөвлөсөн ба ойрын мэдээлэгчтэй байсан гэж үзэв.

Хуульзүйн сайд Сицилиа Перез тус хорихын ажилтнуудыг бүгдийг нь халж, баривчлан саатуулах тушаал гаргасныг Ла Национ испани хэл дээр гардаг сонинд нийтэлжээ. Мөн хуягуудад 80,000 ам.долларын хахууль өгсөн гэж зарим эх сурвалжид ч дурдсан байна. 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.