Леонарда Ди Каприо Хөвсгөл нуурын эрэг дээр 10 хононо


Тэрээр Монголд ирэх аялалын эрхийг 95,000 доллараар (66,000 фунт стерлинг) худалдан авсан байна. Тэрээр Шведийн судлаач Йохан Эрнст Нилсонтой хамт аялах бөгөөд тэдний аяллын баг Хөвсгөл нуур дээр 10 хонохоор төлөвлөжээ.

Ди Каприо өнгөрсөн долоо хоногт болсон буяны дуудлага худалдаагаар энэхүү аяллаа баталгаажуулсан байна. Ноён Нилсон New York Post сонинд аяллынхаа талаар ярихдаа "экспедицид морь унана, шонхор агнана, нүүдэлчин гэр бүлийнхэнтэй хамт хооллоно. Мөн монгол гэрт унтана" гэжээ.
Тэдний аялал ирэх долоо хоногоос эхлэх төлөвлөгөөтэй ажээ.

Эх сурвалж:  https://www.nomadicofbluesky.com/post/37951?fbclid=IwAR2jF4Qht_SvB1voQg_t39RZh0oY7zuQsRnsWNCTX01RC_Nmq2yI4234lIg#.XiPFXj-Sr4a.twitter

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.