Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25-27-нд амарна

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амрахаар болжээ. Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул .

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амрах болжээ.

Цагаан сарын баяраа тохиолдуулаад Эрээн хотын зах болон худалдааны төвүүд нэгдүгээр сарын 22-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ны өдөр хүртэл амарна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.