СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-23

Эрдэнэтэд очиж ажлаа хийчихээд, эхнэр хүүхдэдээ даавуу дөхүүлж өгнө гээд гарсан хэсгийн төлөөлөгч амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Булган аймгийн Орхон сумын II багийн нутаг, Овоотын хөтөл гэх газарт .

Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. .

 

Эрдэнэбаатарын Мөнхтулга нь 1990 оны наймдугаар сарын 27-нд Улаанбаатарт хотод төрсөн. Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байв.

1998-2008 онд 14 дүгээр дунд сургууль, 2008-2012 онд Цагдаагийн академид суралцаж төгссөн.

 2012 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны зургадугаар сараас эхлэн Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ. 2012 онд Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2013 онд Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Баярын бичиг, 2016 онд Монголын залуучуудын холбооны” “Тэргүүний залуу” алтан медаль, 2016 онд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж байсан байна. Талийгаачийг өнгөрсөн баасан гаригт нутаглуулсан байна.

 

.

Харин ослын талаар Булган аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Д.Гантөмөр хэвлэлд “Э.Мөнхтулгын хувьд амиа хорлох асуудал байхгүй, үндэслэл бага гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд ч Э.Мөнхтулга эхнэр гурван хүүхэдтэй хүн. Том нь таван настай, дунд настай, хүүхэд нь гурван настай бага нь төрөөд 45 хонож байгаа. .

Э.Мөнхтулга иргэний гомдлын дагуу хэргийг шалгаж Дорж гэж хүнийг дуудаад шаардлагатай ажиллагаануудыг хийж байсан. Тухайн үед нэг этгээд байгууллага дотор орж ирээд холбогдох журмын дагуу зөвшөөрөл авалгүй шууд бичлэг хийсэн. Уг нь гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тиймээс тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломж байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн байгаа юм.

Үүнийг л цахим орчинд тараасан нь цахим орчинд тавигдаад ийм байгаа асуудал боллоо. Тавьснаас хойш өөртэй нь болон эхнэртэй нь уулзахад “Би яах ёстой вэ. Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн байдал тогтвортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дуугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг. Сүүлдээ утсаа авч чадалгүй эхнэртээ “Чи утсыг түр барьж байгаач ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна” гэсэн. Цахим орчинд сөрөг хандлага өөррүү нь их ирсэн болохоор хүнд туссан байна гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа” гэж ярьжээ.

Булган аймгийн Цагдаагийн газраас алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусламж үзүүлж, хамт олон нь сайн дурын үндсэн дээр хандив цуглуулж ар гэрт нь өгсөн байна.

Харин төрөөд сар гаруй болж байгаа талийгаачийн бага хүүгийн шар нь арилахгүй байгаа тул Булган аймгийн эмнэлгээс Эх нялхаст шилжин иржээ.

Хүүд эмчилгээ хийгээд дээрдэхгүй бол хагалгаа хийнэ гэдгийг эмч нар хэлсэн байна. Шарлалт нярайн элэг, цөсөнд нөлөөлсөн бөгөөд 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, дунд чихний үрэвсэлтэй, цаашид энэ нь хүндрэлтэй байж болзошгүй гэжээ.

Цахим орчинд ээж хүү хоёрт туслах аян өрнүүлэх санаачлага гарчээ. Уншигч таны хувь нэмэр ч хэрэг болох тул боломж, бололцоогоороо туслахыг уриалж байна.

Сайн санааны үзүүрт шар тос гэдэг билээ.

Б.БАЯР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.