Австрали: Үерт төөрсөн 3 настай охин нохойтойгоо хамт эсэн мэнд олджээ

Австралийн баруун нутгийн Пилбара мужийн орчимд үер бууж гурван настай охин, нохойтойгоо хамт сураггүй алга болжээ. Тэднийг уйгагүй эрж хайсны эцэст 24 цагийн дараа эсэн мэнд олсон байна.

Охин лхагва гарагт үер буух үед Норина Даунс Хөүмстийд дэх гэрээсээ гарч яваад төөрчээ. Матилда охин Жэк Рассель нэртэй нохойтойгоо хамт гэрээсээ холгүй, үерт автсан гол мөрсний салаанд боогдсон байжээ. .

Тэднийг олох үед үерт урссан шавар намагт наалдсан байснаас бусдаар биеийн байдал нь сайн байжээ. Хэдий аюул тохиолдсон ч Жэк Рассель эзнээ орхилгүй хажууд нь манаж үлдсэн байна. 

 110533078 82836932 3027391057294326 3228299296021413888 n 

Өнгөрсөн есдүгээр сараас хойш ган гачиг, ойн түймэртэй тэмцэж буй австраличууд бороо орж байгаад баяртай байгаа юм. Борооны ачаар түймрийг цурманд оруулж чадна гэдэгт найдаж байна. . Энэ долоо хоногийг дуустал бороо орох төлөвтэй байгаа тул нутгийн зарим хэсэгт үерийн аюулаас болгоомжлохыг цаг уур судлаачид сэрэмжлүүлээд байгаа юм.

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.