“Цэнхэрмандал” дэд станцыг өргөтгөв

.

Энэ бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Дэд станцыг 35/6 киловатаар өргөтгөсөн байна. Шинээр татсан агаарын шугам 44.5 км урт бөгөөд 35 киловаттын хүчин чадалтай юм. Өргөтгөлийг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эрчим хүчний бүтээн байгуулалтын хүрээнд Жаргалтхаан дэд станцын барилга угсралтыг мөн хийж гүйцэтгэсэн байна.

7ddc869ec6c2db8e282646fedc79b349

 Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм. Тус сумын иргэд өнгөрсөн жил Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр үүнд анхаарахыг хүсч байсан нь өнөөдөр бодит ажил боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0d597b0f212b95bae142abfab17a3e60

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.