Малын хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй 14 этгээдийг дайчлан баривчилжээ
Төв аймаг дахь цагдаагийн алба хаагчид урьд шөнө малын хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй 14 этгээдийг дайчлан баривчилжээ. Дээрх сэжигтнүүдийг 10 удаагийн үйлдлээр бусдын 120 гаруй тооны адууг хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Хулгайн гэмт хэргийн сэжигтнүүдийг Төв аймгийн аль сумаас, хэрхэн баривчилсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.