СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-23

Малтай иргэдийн газар хүссэн өргөдлийг хүлээж авахаар боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Эмээ нь хотод хоёр давхар дүнзэн байшинтай баян хүн” гээд инээх М.Дэмбэрэл гуай нас сүүдэр 70 гарсан ч хөнгөн шингэн алхаатайн дээр үг хэл нь барагтай гүйцэгдэхгүй. Ирсэн гийчдийг эелдэгээр угтаж, цайлах тэрбээр малтай иргэдийг нийслэлээс нүүлгэх хотын мээрийн шийдвэрийг уухайлан дэмжиж, Чингэлтэй дүүргээс буурь сэлгэж, хотоос 60 км зайд орших Ногоон толгойн ам гэх газарт нүүж иржээ. “Эмээ нь есөн үнээтэй. Гурвыг нь саадаг. Олон малтай байхаас илүүтэй цөөн тооны, ашиг шим сайтай малтай байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч 3.3 сая төгрөгөөр нэг үнээ худалдаж авсан. Өвс, тэжээл нь багадсан уу, яасан юм. Худалдаж авах үед өдөрт 16 литр сүү гардаг гэсэн. Одоогоор тэгж саагаагүй л байна. Алдчих вий гэж айсандаа уулын энгэр дээр аргамжсан” гэх зуураа хөрш айлуудынхаа сонин хачинг дуулгах энэ эмээтэй Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Лхагвадоржийн хамт сурвалжлага бэлтгэх үеэр танилцсан юм.

 

Сурвалжлагын маань зорилго нь нийслэлээс малаа авч нүүж гарсан малчин иргэдийн ахуй амьдрал хэр байгаа, тэр дундаа шинээр суурьшсан газрынх нь асуудлыг шийдэж өгөхөд ямар бэрхшээл тулгамдаж буйг олж мэдэх. Газар зохион байгуулагч Б.Лхагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн VI, VII, XIX, XXI хороог хариуцаж ажилладаг.

Тэр дундаа түүний хариуцаж ажилладаг XXI хороонд нь шинээр төлөвлөлт хийж, Хан­Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн малтай иргэдийг суурьшуулсан юм. Улаанбаатар хотоос засмал замаар 50­-иад минут яваад хүрэх Төмөр замын 335­-ын гарам буюу Ногоон толгойн ам нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, дагаад малын бэлчээр сайтай ажээ.

Айл өрхийн 98 орчим хувь нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг

Тус газарт өмнө нь 100 гаруйхан өрх мал маллаж амьдардаг байсан гэнэ. Харин нийслэлээс малтай айлууд нүүж очсоноор амьдрал өрнөсөн томоохон суурин болж тэлсэн байна. . Тэнд үнээний фермээс гадна тахиа, шувууны аж ахуй эрхэлдэг өрх олон бий. Саалийн хэдэн үнээнийхээ ашиг шимээрээ амьдралаа залгуулдаг цөөнгүй айл байдгийн нэг нь бидний эхний танил М.Дэмбэрэл гуайнх. Эмээ нийслэлээс 200-­гаад хаягдал дугуй захиж авчруулан саравч барьснаа бидэнд сонирхуулах зуур “Зарим иргэд газрын хэмжээгээ голдог сурагтай. Надад бол хангалттай. Үүнээс илүү өг гэж нэхэхгүй” гэсэн юм.

Мал хуйтай танилцсаны дараа хажуухантай залгаа амьдрах Г.Эрдэнэчимэг бүсгүйтэй танилцав. Тэднийх нийтдээ 50-иад үнээтэйгээс 15-ыг нь саадаг гэсэн. Зундаа 80 литр сүү саадаг байсан бол үнээ нь эхнээсээ ширгэж одоо өдөрт 30 литр сүү сааж буйгаа дуулгалаа. . Гэтэл . Ийм байхад малчин өрхийн амьдрал яаж дээшлэх вэ дээ. Аргаа бараад зээл тусламж өгөөч гэж банкинд хандсан ч бүтээгүй аж.

 

гаа хэлсэн юм. Тэрбээр 4х8 хэмжээтэй хоёр давхар байшин барьж, под хийтэл тохижсон бөгөөд 14х8 хэмжээтэй ферм барьсан гээд өнгөрсөн зуныг борив бохис хийлгүй өнгөрүүлжээ.

 

ГАЗАР ДЭЭРЭЭ АМЬДАРДАГГҮЙ ИРГЭДЭД ГАЗАР ОЛГОХГҮЙ

 

хотод мал маллаж байсан иргэд шинээр суурьшлийн бүсэд олгосон газрыг бусдад шилжүүлэх, өөрсдөө амьдардаггүй хэрнээ газраа авна гэх зэргээр заргалдах болсон байна

Дээрх хэлсэнчлэн . Ингэхдээ малын А дансаар баримтжуулж газар зааж өгчээ. Гэвч зарим иргэд газраа зарсан тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл, . Гэтэл .

 

Энэ талаар газар зохион байгуулагч Б.Лхагвадорж “Ийм иргэдэд газар эзэмших эрх олгохгүй. Хэрвээ олгох юм бол газрын “наймаа” болж хувирна. Ногоон толгойн ам орчимд зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор газар олгох ёстой. Малаа зараад хот руу нүүсэн иргэдэд газар олгох ямар ч боломжгүй. Учир нь зарим айлууд газрынх нь хэмжээ багадаж байна гэж хүсэлт гаргасан. Тиймээс өөрсдөө амьдрахгүй хэрнээ газар авахыг санаархсан хүмүүст биш харин мал маллаж амьдарч байгаа иргэдэд олгох нь зүйтэй” гэсэн юм.

 

Нийслэлээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан шинээр суурьшлийн бүсийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж өгсөн. Ингэхдээ . Хэдийгээр урин дулаан цагт гол, горхины урсгал татрахгүй ч хэзээ мөдгүй цас орж, хүйтэрнэ. Энэ үед урсгал усгүй болох учир дээрх гурван худгийг яаралтай ажиллуулах шаардлагатай байгааг малчид учирласан юм. Одоогийн байдлаар нэг худаг нь алдаг оног ажилладаг юм байна.

 

 

Учир нь . Тиймээс төслийн шугамаар барьсан гурван худгийг бүрэн ажиллагаанд оруулах цаашлаад картаар ажилладаг болгох хэрэгтэйг дуулгав. Хэрвээ карт уншдаг болчихвол худаг хэзээ онгойх бол гэж хүлээж суухгүй гэдгийг хэлсэн юм.

Ингээд Сонгинохайрхан дүүргийн Газрын харилцааны албаны дарга Б.Алтанхундага болон газар зохион байгуулагч Б.Лхагвадоржоос дараах зүйлийг тодрууллаа.

 

Б.АЛТАНХУНДАГА: ӨРГӨДЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ АВНА

 

-Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит чуулганаар уг асуудлыг ярилцаад 2018 оны газар зохион байгуулах төлөвлөгөөний тодотголд учраас шийдвэр гарахгүй байсан юм. Харин гэж ойлгож болно.

 

-Малын А дансаар газар заалгаж авсан хэрнээ газар дээрээ амьдардаггүй, газраа бусдад зарсан тохиолдол цөөнгүй гарсан байна. эдгээр хүний өргөдлийг хүлээж авах уу?

 

-Тухайн дүүргээс “Манай энэ иргэний газрын асуудлыг шийдвэрлэж өгөөч. Ийм тооны малтай” гэсэн жагсаалт ирдэг юм. Энэ дагуу айлуудад газар зааж өгсөн. Зааж өгсөн газар дээр хашаа хатгачихаад газраа ч, малаа ч зарсан тохиолдол олон гарсан. Ийм хүмүүст газар олгохгүй. Тиймээс газар дээр нь очиж өргөдлийг нь авна. Иргэд газрын албанд ирэх шаардлагагүй гэсэн үг. .

 

Б.ЛХАГВАДОРЖ: XXI ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙГ МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРЭН ОРУУЛСАН

 

 хуульд хоёр ба түүнээс дээш жил хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг

-Малтай иргэдийг XXI хороонд суурьшуулж, газар олгосон. Газар эзэмших эрх олгохдоо ямар шаардлага тавих вэ?

-Эхний ээлжид газраа зориулалтын дагуу ашиглах ёстой. Үүний тулд мэдээж өөрсдөө амьдардаг байх гэсэн шаардлага тавина. Тэгэхгүй бол огт амьдардаггүй хэрнээ малтай байсан гэдгээрээ шалтаглаж газар нэхэж болохгүй. Ер нь бол нийслэлийн хэмжээнд газар шинээр олгох болон эрх шилжүүлэх захирамж огт гаргахгүй байгаа. Учир нь одоо байгаа асуудлаа цэгцэлье гэдэг үүднээс удирдлагууд ийм шийдвэр гаргасан. Энэ нь ч зөв юм л даа. Учир нь эзэнгүй юм шиг хоосон газар байгаад байдаг. Гэтэл мэдээллийн сангаас харахаар хэзээний эзэнтэй болчихсон. Газрын тухай гэж заасан байдаг. Гэтэл газар эзэмших эрх авсан хэрнээ ашигладаггүй тохиолдол олон бий. Тиймээс 2018 оны хэмжээнд эхний ээлжид XXI хороонд мэдээллийн сантай болохоор шийдсэн юм.

 

-Яагаад XXI хороог сонгосон юм бэ?

 

-Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй түлхүү хөгжсөн. Мөн нийслэлийн 153 хороотой харьцуулахад газар нутгийн хэмжээгээрээ том, мөн газар эзэмших эрхийг олноор олгосон. Нөгөө талдаа дүүргийн бусад хороог бодвол шинэ суурьшил олонтой. Газар эзэмших эрхтэй хэрнээ ашиглахгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. нь үүнд нөлөөлдөг. Эдгээр шалтгаанаар энэ хороог сонгосон. . Одоогоор бүрэн боловсруулж дууссан. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрөө төлсөн эсэх, зориулалтаар нь ашигласан эсэх, зай талбайгаа томруулсан, хашаа хатгаагүй зэргээр ангилж өнгөөр ялгахаар мэдээллийн нэгдсэн сантай болсон гэсэн үг. Хамгийн гол нь бага зардлаар хийж байгаа нь хамгийн чухал.

Нөгөө талаасаа ашиг сонирхлын болон бусад хөндлөнгийн зүйлсээс шалтгаалж тухайн газар зохион байгуулагч нарыг дүүрэг хооронд сэлгэж ажиллуулдаг юм. Нэг талаасаа зөв шийдэл ч гэлээ нөгөө талдаа шинэ хорооны нөхцөл байдалтай танилцахад цаг хугацаа их ордог. Хэдэн өргөдөл ирсэн, хэд нь шийдэгдээгүй, хэчнээн иргэн зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гэдгээс эхлээд олон асуудал бий. Тэр бүгдийг судлах шаардлагатай болдог юм. Миний хувьд гэхэд 2016 оны аравдугаар сард энэ ажлаа хүлээж авсан. Бүтэн жил гаруй хороодоор нэг бүрчлэн явсан. Эндээс мэдээллийн сантай болох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, дрон ашигласан юм.

 

-Малтай иргэд ногоон тэжээлээ тарих хүсэлтэй байдаг юм билээ. энэ тал дээр газрын албанаас дэмжиж, туслах боломжтой юу?

 

-. Би нэг жишээ дурьдая. Би ажлаа хүлээж авсныхаа дараахан Нарийн, Шар хадны аманд оршин суудаг малчидтай уулзсан юм. Тэгэхэд “Хөндлөнгийн аманд орших 100 гаруй га газар дээр гурван өрх ногоон тэжээл тарьдаг. Бид ч гэсэн ногоон тэжээл тарьмаар байна” гэдэг хүсэлт гаргасан юм. Нөгөө газрыг нь шалгаж үзэхэд зөвшөөрөлгүй ашигладаг байсан. Ингээд малчдыг дахиж цуглуулаад “Энэ газрыг та нарт хувааж олгоё. Гэхдээ газрын зөвшөөрлийг Засаг даргын Тамгийн газрын нэр дээр гаргана. Гэрээ байгуулж, ногоон тэжээл тарь” гэсэн. Иргэд ч зөвшөөрсөн. Ингээд 170 га газрыг нутгийн 170 орчим иргэнд хувааж олгосон. Одоо тариалалт хийж байна. Саяхан очиход “Энэ жил өвс бараг худалдаж авахгүй. Ногоон тэжээл хангалттай хүрэх юм шиг байна” гэсэн.

 

-Зарим уулын амыг хааж хашаалсан тохиолдол цөөнгүй гардаг. XXI хороонд ийм зүйл бий юу. малын бэлчээрийг яаж хамгаалж байна вэ?

 

-Хорооны хувьд нэг хэсэг газарт нь цахимаар газар олгосон. . Тиймээс бүх хашааг иргэдтэй хамтарч буулгасан. учир малын бэлчээрт санаа зоволтгүй. Гол нь худгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

 

-Газрын албаныхан хүнд сурталтай гэж иргэд дургүйцдэг. Судлаад үзэхээр газар зохион байгуулагчдын ажлын ачаалалтай холбоотой юм шиг.

 

-Тэгэлгүй яах вэ. Ажлын ачаалалтай шууд холбоотой. Манай дүүргийн Газрын алба нь найман газар зохион байгуулагчтай. Гэтэл дүүрэг 310 мянган иргэнтэй. Эдгээрийн хамгийн багадаа 30 хувь нь газрын асуудлаар манайд ханддаг. . Газрын албаныхан өдөрт найман цаг ажилладаг гэж боддог байх. Гэтэл үгүй шүү дээ. Өглөө ажил эхлэх үеэс өргөдөл хүлээж авч, цохолтоо хийнэ. Маргаантай асуудал байвал судална гэсээр ажлын цаг дуусдаг. Ингэхээр бичиг баримтаа цэгцлэх, гэрээ, гэрчилгээ бичих гээд ажил цаана үлддэг учир шөнө болтол суух үе олон гардаг. Амралтын өдрөөр байнга ажилладаг. Механик ажил ихтэй болохоор ингэхээс өөр аргагүй юм л даа. Механик ажиллагааг багасгахаар шинэчлэлийн ажил хийж байгаа.

 Г.Нацаг-эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.