Манай гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд оролцож байна

Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болж байна. Чуулганд Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцож байгаа юм.

Чуулган тус бүс нутгийн “Парламент хоорондын 2020 он болон цаашдын түншлэл” ерөнхий сэдвийн дор болж байгаа

Манай УИХ-ын дарга болон гишүүд Улс төр, аюулгүй байдлын асуудал, Эдийн засаг, худалдааны асуудал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлжээ.

Эдгээр үндсэн хэлэлцүүлгээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон боловсрол, инноваци, технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах, худалдаа, эдийн засгийн хөгжлийн байгууллагуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн соёлын олон янз байдал, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж байна.

Чуулганы төгсгөлд Тогтоол болон Хамтарсан тунхаглал баталж, гишүүн орнууд гарын үсэг зурах юм байна.  Мөн 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.