Пакистан, Афганистан улсуудад хүндхэн өвөлжиж 130 хүн амь үрэгджээ

 

Афганистан болон Пакистан улсуудад хүндхэн өвөл тохиож, их хэмжээний хуртунадас унаснаас хөрсний гулсалт, цасны нуранги үүсч одоогоор 130 гаруй хүн амь насаа алдаад байна. Мөн ард иргэд их хэмжээний цасанд боогдоод байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

. Цаг уур судлаачид цаг агаарын байдал улам бүр хүндэрнэ гэдгийг анхааруулж байна.

 

5720

 

Тэр дундаа Кашмирын бүс нутагт өвөлжилт хамгийн хүнд байгаа гэжээ. Цас их орж нуранги үүссэнээс нэг тосгонд л гэхэд 20 орчим иргэн үрэгдсэн байна. Эрх баригчид сургуулиудыг хэсэг хугацаагаар хаасан ба уулархаг бүс нутагт цасанд боогдсон иргэдэд туслахыг хичээж байна.

 

3185

 

Пакистан улсын Ерөнхий сайд Имран Хан цасны нурангид дарагдаж олон хүн сураггүй алга болж байгааг мэдэгджээ.

 

2814

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.