ВИДЕО: Түрүүлэх магадлалтай гэгдэж байсан Ж.Трамп эхний тойрогт хожигдлоо

 

Мэргэжлийн снукер биллиардын хамгийн нэр хүндтэй "Triple Crown" ангиллын гурван тэмцээний нэг болох Мастерс тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. 

 81921929 10156591978772062 4354963771467235328 o 01

Шилдэг 16 тамирчин өрсөлдөж буй Мастерс тэмцээний нэгдүгээр шатны тоглолт өндөрлөхөд хоёр тоглолт үлдээд байна. Өдөр бүр дөрвөн тамирчны хоёр тоглолт явагдаж буй уг тэмцээнд урьд шөнө Жадд Трамп - Шаун Мөрфи, Жон Хиггинс - Барры Хавкинс нарын тоглолт явагдлаа. 

Жадд Трамп /Д.Ч-1/ 3:6 Шаун Мөрфи /Д.Ч-10/

/Д.Ч = дэлхийн чансаа/ 

82519294 10156592601557062 138608374282452992 o

Өнгөрөгч онд мэргэжлийн снукер биллиардын ертөнцөд тод гялалзсан Жадд Трамп дэлхийн аварга, Мастерс тэмцээнүүдэд анх удаа түрүүлсний сацуу дэлхийн чансааг тэргүүлэгчийн хувиар энэ удаагийн Мастерс тэмцээнд оролцсон юм. Тэрээр урьд өмнө нь 31 удаа учраа тааран тоглохдоо 22 удаад нь хожоод байсан Шаун Мөрфид хожигдон тэмцээнээ дуусгалаа. Үүнийг хэн ч таамаглаагүй гэхэд болно. 

 Жон Хиггинс /Д.Ч-6/ 6:1 Барры Хавкинс /Д.Ч-12/

83069254 10156593202702062 3581402348565561344 o

Дэлхийн дөрвөн удаагийн, Мастерс тэмцээний хошой аварга алдарт Жон Хиггинс өчигдөр 2016 онд Мастерст үзүүрлэж байсан Барры Хавкинстай тоглолоо. Өнгөрсөн оны Шанхай Мастерс тэмцээнд тэд хамгийн сүүлд учраа тааран тоглоход 6:5 харьцаагаар Барры Хавкинс хожсон байдаг. Харин энэ удаад домогт аварга Жон Хиггинс 6:1 харьцаагаар илт илүүрхэн хожил байгууллаа. 

Манай сайт Мастерс тэмцээний мэдээлэл, тоглолтуудыг тогтмол толилуулж байгаа ба та тоглолт бүрийг нөхөж үзэх боломжтой. 

  • Али Картер /Д.Ч-17/ 6:4 Марк Селби /Д.Ч-4/, Жое Перри /Д.Ч-16/ 6:3 Динг Жунхуй /Д.Ч-9/ тоглолтуудыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД
  • Нейл Робертсон /Д.Ч-5/ 5:6 Стефен Магуир /Д.Ч-15/, Марк Аллен /Д.Ч-7/ 1:6 Девид Гилберт /Д.Ч-11/ тоглолтуудыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.