Самбо бөхийн УАШТ-ий эргэн тойронд

 

82580580 1062909687384113 3561850287339601920 o 01

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулалтын хувьд өргөн цар хүрээтэй явагдаж байна. Тодруулбал багш, дасгалжуулагч, шүүгч нарын дунд явагддаг уламжлалт семинарыг олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ шүүгч Болгар улсын иргэн Иван Нетов удирдан зохион байгуулж байна. Иван Нетов нь самбо бөхөөр Европ тивийн аварга төдийгүй дэлхийн аварга болж байсан ба одоо олон улсын шүүгчээр ажиллаж байгаа самбо бөхийн ертөнцөд нэр хүндтэй эрхэм юм. Тэрээр самбо бөхөөс гадна жүдо бөхөөр 1992, 1996 оны зуны олимпийн оролцож байсан түүхтэй аж.

ОУ-ын шүүгч Иван Нетов
ОУ-ын шүүгч Иван Нетов
 

Мөн түүнчлэн энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Беларусь улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэрээр самбо бөхийн «Мы родом из самбо» төрийн бус байгууллагыг удирддаг ба уул уурхайн хүнд даацын машин мехнизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийг сурталчилдаг бөгөөд улсын аваргад түрүүлсэн зургаан жингийн тамирчныг сонгон цалинжуулахаа мэдэгдээд байна. 

82248468 1066583387016743 7644694676213071872 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.