Хятадад ус зайлуулах хоолойд автобус цөмөрч осолджээ

БНХАУ-ын Чинхай мужийн нийслэл Шининг хотод байдаг эмнэлгийн гадаа зорчигчтой автобус ус зайлуулах хоолойд унаж осолдсон байна. Аварга том нүхэнд автобус осолдсоноос зургаан хүн амиа алдаж, 16 хүн гэмтэж бэртжээ.

Хяналтын камерын бичлэгээс харахад автобус нүхэнд унасны дараа газар доор дэлбэрэлт болсон байна. .

Ойрын жилүүдэд ус зайлуулах хоолойд ард иргэд унаж осолдсон хэрэг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хэд хэд бүртгэгдсэн байна.

Ослын үеэр автобус ирэхийг хүлээн зогсож байсан хүмүүс зугтсан байна. Нүхэнд унасан хүмүүсийг аврахыг зарим хүмүүс хичээх үед нүх улам бүр томорчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр нүх 10 метр өргөн диаметртэй цоорсон байна. Автобусанд хэдэн зорчигч байсан нь тодорхойгүй.

 

4000

 

Хятадын эрх баригчид хурдацтайгаар хөгжих төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд нүд хуурсан эрсдэлтэй ажил гүйцэтгэж буй барилгын ажилтнуудыг ийм төрлийн осол аваарт буруутгасаар иржээ.  

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.